Showing posts with label Монгол хүн. Show all posts
Showing posts with label Монгол хүн. Show all posts

2011-02-23

"Монгол биш монгол" худам монголоор

Энэ бичвэрийг худам монгол бичиг рүү буулгасан Ил Тарвагтайн Ойрд торгууд монгол Дугаржав андад талархая. Яг кирил уншиж мэддэгүй өөрийн монгол найз нарт хэрхэн хүргэе дээ гэж тээнэгэлзэж байтал Дугаржав анд тааж мэдсэн мэт аль хэдийн хөрвүүлчихсэн, өөрийн FaceBook дээрээ тавьчихсан байна.
Нэгэнт монгол бичгээр буулгасан тул блог дээр тусгайлан энд байрлууллаа. Харамсалтай нь зурган хэлбэрээс өөр хэрхэн байрлуулахыг одоогоор мэдэхгүй тул унших, хэрэглэхэд төвөгтэй бол өршөөгөөрэй.


2011-01-10

Монгол биш монгол..

Монголчууд бидний өвөг дээдсийн дундарсан ч дуусашгүй их сүлд хийморь, урагш тэмүүлсэн их хүсэл амбиц, үе дамжсан тэмцэл, зүтгэлийн үр дүнд их улс, эх биеэ арга буюу тасдуулан байж өнөөгийн Монгол Улсыг өдий авч үлдсэн билээ. Аргагүй аз хийморь түшиж, аргагүй агуу байсны учир их савны ёроолд их үлддэгийн адил чамлахааргүй "том" Монгол Улсыг өвлөн авчээ.

Энэ бидний гарт байгаа тусгаар төр, бидний Монгол гэж цээжээ балбах бололцоо зүгээр олдоогүй, маш их үнэ цэнээр сольж авсан юм. Энэ бол алдсан нутаг, газар шороо гэхээсээ илүүтэй арга барагдан одоогийн Монгол улсын хилийн гадна үлдсэн ах дүү бусад монголчуудын маань хувь заяа билээ. Тэд бидний төсөөлшгүй зовлон зүдгүүр, доромжлолыг бидний өмнөөс үүрч ирсэн....

2010-10-25

Балет үзээд төрсөн бодол

Дарам анд болон MyClub-ийн залуусын урилгаар "Giselle" балетыг үзлээ...
Балет үзэх, эргэн тойрны үзэгчдийг харах, үзвэр хүлээх хооронд элдэв янзын бодол төрж байна.....Манай Сонгодог урлагийн театр бол үнэхээр "хөөрхөн" театр юм аа, ур хийц, хэмжээ дамжаа яг таарсан, хэний ч өмнө нүүр улайхааргүй (дэлхийн 200 гаруй улсаас ердөө 40 гаруй нь л сонгодог урлагийн театр-тай гэдэг..). Өмнөх үеэс уламжилж авсан тодорхой түвшинд хүрсэн сонгодог урлагийн хуримтлагдсан ур чадвар, театрын зохион байгуулалт, соёл, туршлага байна. Иймээс тоглолт ч сайхан болж байна аа, өөлөх юм алга, тэр тусмаа над шиг урлагийн боловсрол багатай хүнд бүр ч өөнтөглөх юм алга.

2009-09-02

Монголоо жигшиж тодрох


Саяхан сонин гарчиглаж байтал нэг гадаад яваад ирсэн сэтгүүлчийн сурвалжлага байна аа...өмнө нь олонтаа ажиглаж байсан нэг жигшмээр хандлага дахин илрэхээр нь тэсэлгүй энэ тэмдэглэлийг оруулчихлаа. Гадаадад байгаа зарим хүний монгол руугаа хандсан хандлагыг хэлж байгаа юм.

Гадаадад амьдардаг нэг монгол хүн хэлсэн байна: "Би уг нь сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллах гэсэн боловч хоёрхон жил тэсч ажиллаад буцаад хүрээд ирсээн. Хүнд суртал газар авсан, шинээр ажилд орж байгаа хүмүүс хөгжиж дэвших боломж тун удаан санагдаад, хамт олныхоо хэл ам хэрүүл тэмцэл атаа жотооноос залхаад, энд ингээд л ажиллаад амьдраад сууж байна.