Монголчууд уламжлалт ургийн овгоо 90-ээд онд сүр дуулиантайхан ажил болгон "сэргээж" билээ. Даанч энэ сэтгэл хөдөлгөм сайхан ажил эхэлсэн шигээ амжилттай төгссөнгүй, тэгсхийгээд замхарч, бүр бантав болов... Үр дүнд нь бид овогтой ч юм шиг овоггүй ч юм шиг, сэргээсэн ч юм шиг зохиосон ч юм шиг, хэрэглээд байгаа ч юм шиг хэрэглэхгүй байгаа ч юм шиг тэнэг байдалд орчихжээ.