2011-03-12

Японд болж буй гамшгийн тойронд төрсөн сэтгэгдэл

Цунами...Аймшигтай зүйл болж байна. Өмнө дэлхийн өөр өнцөгт болж байсан гамшгуудаас илүүтэй дэлхийн иргэдийн (эсвэл бидний, миний) сэтгэлд хүрч, хирдхийлгэж байна. Хамгийн бэлтгэл сайтай, нөөц төлөвлөгөөтэй хүчирхэг гэх Япон улс энэ гамшгийн эсрэг яаж ч чадахгүй байгаа нь айдас төрүүлмээр.