Цунами...Аймшигтай зүйл болж байна. Өмнө дэлхийн өөр өнцөгт болж байсан гамшгуудаас илүүтэй дэлхийн иргэдийн (эсвэл бидний, миний) сэтгэлд хүрч, хирдхийлгэж байна. Хамгийн бэлтгэл сайтай, нөөц төлөвлөгөөтэй хүчирхэг гэх Япон улс энэ гамшгийн эсрэг яаж ч чадахгүй байгаа нь айдас төрүүлмээр.
Монголын телевизүүдийг үзэж байхад ихэвчлэн Монгол иргэдээ татах гэж ярьж, анхаарч байна. Зөв л дөө, аргагүй нэрвэгдсэн, хүүхэд шуухад, үнэхээр буцмаар байгаа иргэдээ буцахад нь туслах нь ойлгомжтой. Эсвэл сургийг гаргаж, яаралтай арга хэмжээ авах нь яах аргагүй зөв. Гэхдээ төр засаг, манай хэвлэл хэтэрхий тийм юманд төвлөрч, анхаарах нь бидний өчүүхэн, амиа бодсон бэртэгчин занг илтгэхвий дээ. Ямар иргэний дайн байлдаан болж байгаа биш, зовлон зүдгүүр болж бүгд л зовж байхад харх шиг яаран зугтах нь, зугтахыг өөгшүүлэх нь нэг л аятайхан биш. Тэгээд асар их хохирол, зовлон зүдгүүр учраад, ажил ундраад байхад ийм өөрсдийн хүсэлт мэдээллээр япон элчин, япончуудыг булж, өөрсдийн өчүүхэн зовлонгоо урдаа барих нь зохимжгүй мэт.
Үүний хажуугаар эрүүл саруул, усыг нь уугаад ёсыг даган, сайн сайхан бүхнийг нь хуваалцан Японд амьдарч буй монголчуудаа япон хүмүүстэй мөр зэрэгцэн хүмүүнлэгийн, сэргээн босголтын ажилд оролцоорой гэж манай засгаас уриалаасай! Ийм ажилд оролцоход нь дэмжлэг үзүүлж, зохион байгуулж, хөрөнгө санхүүгээр тэгтгэвэл сайхан ажил болохсон. Нэг ийм л бодол, сэтгэгдэл төрж байна.
Б.Найдалаа
2011-3-12