Монголчууд бидний өвөг дээдсийн дундарсан ч дуусашгүй их сүлд хийморь, урагш тэмүүлсэн их хүсэл амбиц, үе дамжсан тэмцэл, зүтгэлийн үр дүнд их улс, эх биеэ арга буюу тасдуулан байж өнөөгийн Монгол Улсыг өдий авч үлдсэн билээ. Аргагүй аз хийморь түшиж, аргагүй агуу байсны учир их савны ёроолд их үлддэгийн адил чамлахааргүй "том" Монгол Улсыг өвлөн авчээ.
Энэ бидний гарт байгаа тусгаар төр, бидний Монгол гэж цээжээ балбах бололцоо зүгээр олдоогүй, маш их үнэ цэнээр сольж авсан юм. Энэ бол алдсан нутаг, газар шороо гэхээсээ илүүтэй арга барагдан одоогийн Монгол улсын хилийн гадна үлдсэн ах дүү бусад монголчуудын маань хувь заяа билээ. Тэд бидний төсөөлшгүй зовлон зүдгүүр, доромжлолыг бидний өмнөөс үүрч ирсэн....