2016-06-10

Хөгжилгүй улс гэж байдаг, харин улсгүй хөгжил гэж байдаггүй

"Founding fathers" буюу улс үндэстнийг үндэслэгч гэж улсын яс модыг зангидсан хvмvvcийг хэлдэг болохоос дээр нь ээлжлэн булаалдан сандаалах ноед, дарга нарыг хэлдэггvй. Өнөөдрийн Монгол Улс хуучин суурин дээр тогтсон яс модгvй амбаартай ижил болсон байна.

Чингис хаан бол Монгол Улсыг үндэслэгч (founding father) мөн. Гэхдээ тэр Монгол Улс гүрэн 500 жил мандан бадарч, 1755 онд Зvvнгараар үндсэн эрч, агуулга нь шувтарсан. Тэрнээс хойш бол Монгол Улсын яс модыг Монгол хүн бvтээгээгvй юм. Тийм учраас л бид одоо өөрсдөө шинэ Монголыг бvтээх, шинэ Монголын яс модыг зангидах шаардлага зайлшгvй. Ингэж чадахгүй, хэлбэрийг хуулж байгаа учраас жишээ нь ардчилал нь дүр эсгэсэн болж хувирч байгаа юм. Энд ойлгомжгvй зүйл огт байхгvй, харин мэдэхгүй, мэдэхгүйгээ мэдэхгүй, аж ахуйн ажилтай, мөнгө тарааж санал авахтай хольж хутгадаг зовлон байна..

Тийм учраас хэн байх нь хамаагүй, хэдтэй байх нь хамаагүй, хамгийн гол нь шинэ Монгол Улсыг бүтээх шинэ мэдлэг, шинэ vзэл санаа амин хэрэгтэй байгаа юм. Үүнгүйгээр жижиг ч том ч асуудал шийдэгдэхгүй, хүндрээд, зузаараад л байна!