2010-10-25

Балет үзээд төрсөн бодол

Дарам анд болон MyClub-ийн залуусын урилгаар "Giselle" балетыг үзлээ...
Балет үзэх, эргэн тойрны үзэгчдийг харах, үзвэр хүлээх хооронд элдэв янзын бодол төрж байна.....Манай Сонгодог урлагийн театр бол үнэхээр "хөөрхөн" театр юм аа, ур хийц, хэмжээ дамжаа яг таарсан, хэний ч өмнө нүүр улайхааргүй (дэлхийн 200 гаруй улсаас ердөө 40 гаруй нь л сонгодог урлагийн театр-тай гэдэг..). Өмнөх үеэс уламжилж авсан тодорхой түвшинд хүрсэн сонгодог урлагийн хуримтлагдсан ур чадвар, театрын зохион байгуулалт, соёл, туршлага байна. Иймээс тоглолт ч сайхан болж байна аа, өөлөх юм алга, тэр тусмаа над шиг урлагийн боловсрол багатай хүнд бүр ч өөнтөглөх юм алга.
Гэхдээ энэ театрт орж үзвэр үзэх болгонд тоглолт, урлаг талаасаа биш тоглолтын эргэн тойрны ерөнхий зохион байгуулалт, менежмент, дэг жаягийн талаар байнга нэг бодол төрдөг, яг тэр мэдрэмж энэ удаад бас л төрж байх юм. Энэ сайхан тоглолтыг жинхэнэ "сонгодог байдлаар зохион байгуулж, дэглэж болдоггүй юм байх даа?



Сонгодог урлаг бол зүгээр нэг тайзан дээр тоглож буй жүжиг, тоглолт биш юм. Энэ бол үзэгчид, театр, дотоод засал чимэглэл, эргэн тойрон болж буй бүх зүйлстэйгээ цогц нэг үйл явдал, арга хэмжээ юм. Үзэгчид өөрсдөө тэр оройн тоглолтын оролцогчид нь байдаг. Анх сонгодог урлаг хөгжиж эхэлсэн түүх нь тухайн үеийн дээдсийн амьдралын дүр төрх, бусдаас ялгарах, зэрэг зиндаагаа илэрхийлэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй нь салшгүй холбоотой. Үнэндээ тэр үед дуурь, балет алгасахгүй үздэг, үзээд уулга алдан алга ташин удаан зогсдог дээдсүүдийн ихэнхи нь урлаг гээчийг ойлгодоггүй, тоглолтон дундуур дугхийгээд авдаг, дүр эсгэгч нар байсан гэвэл нэг их гүтгэлэг болохгүй байх аа.

Тэд урлаг ойлгодог, боловсронгуй дүр эсгэх гэж, бусдад өөрийн зиндаа, гоёо гангараагаа гайхуулах гэж, бусдад харагдах, бусадтай тааралдах гэж л ирдэг байж. Сонгодог урлагийн театр ихэвчлэн том өргөн шаттай, уужим зайтай байдаг даа, тэр том заал, шатан дээр л дээдсүүд гоё ганган ямбатайгаа дээш доош алхалж, бие биетэйгээ уулзаж ёсорхож, хов хэлэлцдэг байжээ. Тэд театрт уралдан мөнгө хандивлаж, хөрөнгө оруулж, театр бариулдаг байж. Эдгээр дээдсийн ачаар, ийм соёл, эрэлт хэрэгцээний сиймхийгээр л жинхэнэ урлагийг жинхэнэ уран бүтээлчид нь хөгжүүлж харин амжжээ. Ер нь тухайн нийгэмд юу хөгжүүлэхийг тухайн нийгмийн элит хэсгийн хүсэл, таашаал, соёл шууд шийддэг бололтой.

Ийм нөхцөлд, ийм зорилгоор үүссэн урлагийг бид соц сэтгэхүйгээр үзэгчид дэмжигчдээс нь салангид үзэж, билетийг нь нийтэд кино шиг үнэлээд, хошин шог шиг найруулаад, яг тэдэнтэй өрсөлдүүлж, яг тэдний үзэгчдэд санал болгож зарчихаад, тэгээд "үзэгчид ойлгохгүй байна, киноноос үнэтэй бол хүн үздэггүй, сонгодог урлаг сөнөлөө" гэж үглэх нь ямар ч утга учир алга аа.

Сонгодог урлагийг хөгжүүлэе гэвэл, ер нь ямар ч зүйлийг хөгжүүлэе гэвэл зах зээл, эрэлт хэрэгцээтэй нь холбох нь л амин чухал зүйл юм. Энэ ажлыг сайн менежер л хийнэ. Гэтэл бид яг хуучин сэтгэхүйгээрээ зах зээлийн ямар ч мэдрэмжгүйгээр тайзан дээрээ тоглолтоо хийж, билетээ хэнд ч хамаагүй борлуулах, шахах, төрөөс төсөв гуйх аргаар л амь зогоож байна. Надад бол Сонгодог урлагийн театр дээр яг л ийм дүр зураг харагдаж байна. Яг энэ урлагийн менежмент хариуцаж буй хэсэг энэ урлагын мөн чанараа өөрсдөө ойлгохгүй байгаа юм биш үү? Тоглолт хийхээр л социализмын үе шиг хэн нэг нь худалдаж авах ёстой гэж хүлээгээд байгаа юм биш үү?
Жишээ нь, бидний үзсэн "Giselle" бол зөвхөн найруулж дэглэсэн болон бүжиглэсэн уран бүтээлчдийн тайзан дээр л хийсэн тоглолт байлаа, яг л Тэнгис кино театр-д бүтэн сар үргэлжлэн гарч байгаа "Намрын синдром" кино шиг, ямар ч ялгаа байхгүй.

Ууг нь тоглолтын “найруулгыг” бүх үзэгчдийг оролцуулан хийж, тэд юу өмсөх, биеэ хэрхэн авч явах, ямар дуу авиа гаргаж болох болохгүй, тоглолтоос хоцрохгүй байх, хэдэн насны хүн орж болох гэх мэт бүхий л зүйлийг багтаан журамлаж, зохион байгуулмаар байх юм. Одоо ийм журам, ёс дэг байхгүй тул кино театраас ялгарах юмгүй болоод байна. Үзэгчид хувцас юу ч өмсөж болно, нялх хүүхдээ дагуулж ирээд тоглолтон дунд уйлуулна, хоцорч ирээд чанга чанга ярьж үзэгчид дундуур алхална, бөөнөөрөө яваа хүүхдүүд инээлдэж ханиаж, шүгэлдэнэ, дээрээс юм шидэх гэх мэт хайран тоглолтыг тун хялбархан гутаах юм. Тоглолт нэг иймэрхүү уур амьсгалд, иймэрхүү үзэгчидтэй болж байхад хэн илүү мөнгө төлөх вэ? нийгмийн мөнгөтэй, боловсролтой хэсэг ийшээ ирж, ийм орчинд суух гэж тэмүүлэх үү? Тэндээс ямар ханамж, үнэ цэнэ олж авах вэ?

Сонгодог урлагийн тоглолтын менежментийг оновчтой хийвэл Монголд харин ч хөгжих боломж, орчин таатай байх шиг. Сонгодог урлаг анх хөгжиж байсан үеэс дэлхий даяараа хөгжиж, асар их дэвшил гаргасан, эд баялаг ихийг бүтээсэн. Гэхдээ хүний сэтгэхүй, шунал тачаал, бусдаас ялгарах гэсэн хүсэл, нэрэлхүү зан, өөрийгөө илэрхийлэх гэсэн тэмүүлэлд ямар ч өөрчлөлт гараагүй, яг хэвээр байгаа. Тэгэхээр сонгодог урлагийг хөгжих үндэс болж байсан соёл, нөхцөл одоо ч яг хэвээрээ гэсэн үг. Коммунизм байгуулах гэж тоглоогүй барууны бүх улсад энэ соёл яг хэвээрээ л байгаа. Манай монголын хувьд соц системийн үед зөвхөн театрын урлаг талаасаа л цоо шинээр хөгжүүлж, хоногшуулсан тул бид сонгодог урлагийг кино, тайзны жүжиг, эсвэл хошин урлагийн тоглолттой адилтган үздэг. Харин одоо бид соц биш кап нийгэмд эргэлтгүй орсон тул сонгодог урлагийг жинхэнэ элит, нийгмийн манлайлагч давхаргын үзвэр, арга хэмжээ болгон хөгжүүлж, дэг жаягтай, олон нийтийн дунд биеэ авч явах, боловсролтой, боловсронгуй байх соёлын нэг жишиг, түгээгүүр болгон цоо шинээр хөгжүүлэх хэрэгтэй.

Тоглолт цөөхөн байж болно, гэхдээ тасалбарын үнэ хошин шогийн тоглолтоос ямар ч байсан өндөр байх хэрэгтэй.Тоглолтод ирэх хүмүүс жинс өмсөхгүй, зохистой хувцаслах, бага насны хүүхэд дагуулж ирэхгүй байх, биеэ хэрхэн авч явах талаар зөвлөж, журамлаж, театрын хаалгаар орсон л бол үйлчилгээ, орчин кино театраас эрс өөр байхаар зохион байгуулах. Тоглолтод ирж буй хүмүүс яаран хоцрон ирээд, хальт мулт үзээд явдаг биш, тоглолтоос эрт ирж музей үзмэр үзэх, сайн кофе цай уух, бусадтай уулзах, сууж амрах, цагийг тухтай өнгөрөөх орчинг бүрдүүлсэн баймаар.

Ингэж зохион байгуулахад хүндрэлтэй биш. Ийм орчинд бол үнэтэй байсан ч нийгмийн боловсролтой, элит хэсэг ирж сонгодог урлаг үзэнгээ тухлана. Сонгодог урлагаар дамжиж залуу үе, нийгэм шинэ соёлд суралцана, хэвшинэ, бусад үзвэр, олон нийт, хотын соёлд жишиг болж түгэн дэлгэрнэ. Урлаг нийгмийг өөрчлөнө гэдэг, нийгэм урлагаар дамжиж өөрчлөгдөнө гэдэг нь ийм нөлөөг л хэлдэг байх. Үнэхээр л одоо хүн төрөлхтөний нийтийн соёл гэж байгаа хүнтэй мэндлэхээс эхлээд хоол идэх, хутга сэрээ барих хүртэлх соёл барууны дээдсийн ямба, дэг жаягаас л улбаалж дэлгэрсэн зүйлс. Аль ч нийгэмд дээдчүүл нь үлгэр дууриал болж, тэмүүлэх нэг загвар болж нийгмийнхээ хөгжлийг чирдэг юм байна. Иймээс, жишээ нь бид масс ард түмнийг хотын соёлд сургахын тулд олон нийтэд хандсан сурталчилгаа хийхээс илүүтэй нийгмийн тэргүүлэгч хэсэгт хэвшүүлж, үлгэр болгох хэрэгтэй. Эхлээд элит хэсэг нь нэгдсэн соёл, үзэмж, нэгдсэн кодтой болох хэрэгтэй. Ингэж хэвшүүлж, нийт дундаа нэг соёлтой байх нөхцлийг олон нийтийн арга хэмжээгээр, тухайлбал сонгодог урлагаар дамжуулж соёлын жишиг тогтоох ёстой юм. Элит Монгол залуу хүн олон нийтийн дунд биеэ яаж авч явах ёстой вэ, тэдгээрийг л сонгодог урлагийн театрт хэвшүүлэх шаардлагатай. Урлаг нийгмийг гэгээрүүлнэ гэдэг нь нэг иймэрхүү л суваг, замаар явдаг юм болов уу гэж би ойлгож байна. Эсвэл энэ буруу юу? Хүн бүр урлагын тоглолт үзээд уяраад ухаараад, ойлгоод, өөрчлөгдөөд байхыг хэлдэг үү? Минийхээр бол эхнийх нь илүү бодитой юм шиг.

Тэгэхээр Сонгодог урлагийн театрын одоогийн дарга, менежер нийгмийн өмнө ямар их хариуцлага, үүрэг хүлээж байна вэ? (ингэхэд, театрын дарга, менежер заавал бүжигчин, жүжигчин байх ёстой юу?) Нийгэмд ямар их эерэг өөрчлөлт, дэвшлийг авчрах боломж тэдний гарт байна вэ? Энэ ажилдаа бушуухан орж, зоригтой өөрчлөлт хийгээсэй, ядахдаа тоглолтын эргэн тойрны дэг, журмаа цэгцэлж мөрдүүлээсэй.

Б.Найдалаа
2010-10-25

7 comments:

Unknown said...

Санал 100% нэгдэж байна.
Эхний ээлжинд билет дээр нь яаж хувцаслах, бие авч явах бяцхан зөвлөмж байсан нь дээр байх...

Anonymous said...

Dan gants duuriin teatr geltgui manaid chin' Tsirk, Leninii Muzei geh met manaih shig baga hun amtai ulsad baihaargui zoriulaltiin saihan barilga baiguulamj(mun mergejiltnuud)ih baidag. Daanch suuliin 20-iod jiliin zavharlaar hen durtai n' avch yu durtaigaa dotor n' hiij baigaa n' haramsaltai.

chimka said...

Tanitai sanal negdej baina shuu,turuu jiliin uvul mongold hunt nuur-g uzej baisan um umnuh jiluudiig bodvol hartsangui uurchlugdsun humuusn ch arai bolovson huvtsaslasan n anzaaragdaj baisan.Duuri, balletin dunduur bolon umnu n er n humuusiin heneggui baidal mun bas haragdaj l baisan gehde teriig zohitsuuldag teatriin ajilchid er baidaggui um bainalee, jishee n europiin tom teatruudad , jijig ch bai tom ch bai zuvhun bilet tasaldag humuusees gadna er n teatrt dotor uusch boloh emh zambragui baidal duu shuugianaas sergiilsen ajilladag zunduu ajilchid toirood baidag ajilaach sain hiideg, mongold baidag murtluu ted nar uursduu hainga esvel zuvhun bilet tasaldag humuus l baidag um bn lee.Songodog urlag uzeh soyoliig er n yamar negen zaaltnaas ch umu bileten deeres haraad hun oilgono gej baidaggui um shigee tsanasa ter niigem ter ayaraa huleej avah potentialtai ued hun bolgoni tarhind shingedeg um shig. jishe n teatr ehlehees ern 15 min umnu ireed uzeh yostoi duuri balletniha tuhai unshij taniltsval uzverin dunduur umaa oilgoj huleej avah iluu baidag ch geh umu tiim zuilsiig hechneen bicheed ch zaaltand oruulaad ch art tumni diilenh n huleej avah arai boloogui um shig gehdee songodog urlagiig massara huleej avahd tsag hugatsa heregetei

Anonymous said...

интернет казино отзывы форум [url=http://muhouransutechtwei.narod.ru/file555.html]онлайн покер казино фараон 888[/url] онлайн покер бесплатно играть онлайн , [url=http://muhouransutechtwei.narod.ru/file465.html]азартные игры игровые автоматы казино[/url] игровые автоматы фрукты ягоды , [url=http://muhouransutechtwei.narod.ru/file255.html]онлайн покер на реальные деньги[/url] названия игровых автоматов , [url=http://muhouransutechtwei.narod.ru/file210.html]игровые автоматы белатра играть бесплатно[/url] онлайн покер онлайн jonas , [url=http://muhouransutechtwei.narod.ru/file0.html]игровые автоматы мега джек играть на интерес[/url]

Anonymous said...

игровые автоматы рейтинг казино играть бесплатно [url=http://tinateadartiin.narod.ru/archive448.html]азартные игры на деньги онлайн[/url] игровые автоматы джекпот в минске , [url=http://tinateadartiin.narod.ru/archive28.html]онлайн покер казино фараон 888 poker[/url] игровой автомат рыбак , [url=http://tinateadartiin.narod.ru/archive798.html]скачать бесплатно клуб азартных игр[/url] игровые автоматы бесплатно играть без регистрации вулкан , [url=http://tinateadartiin.narod.ru/archive308.html]игровые автоматы рыбак roll with the wind[/url] игровые автоматы фараон lc-100

Anonymous said...

слот автоматы в италии [url=http://edpengotarmokhaz.narod.ru/casino228.html]игровые автоматы играть бесплатно рулетка[/url] игровые автоматы igrosoft скачать , [url=http://edpengotarmokhaz.narod.ru/casino660.html]игровые автоматы слоты онлайн[/url] online игровые автоматы бесплатно , [url=http://edpengotarmokhaz.narod.ru/casino156.html]онлайн казино везувий[/url] игровые автоматы пираты играть бесплатно шарики , [url=http://edpengotarmokhaz.narod.ru/casino72.html]вулкан казино онлайн без регистрации[/url] бесплатные онлайн игровые автоматы

Anonymous said...

[url=http://azart-online.net/igrovye-avtomaty-na-dengi.html]играть на деньги в интернете[/url]
[url=http://azart-online.net/igrovie-avtomaty/skachat/]скачать игровые автоматы бесплатно и без регистрации[/url]


Как ни крути, но человек – существо, которому как воздух требуются острые ощущения и безвыходные ситуации. И для некоторых азартные игры становятся именно тем источником гормона азарта в организме. Как раз почему игровые автоматы пользуются очень неплохой популярностью у людей различных сословий, образований и материального достатка. Один идет за азартом в казино, кому-то хватает услуг самого обычного уличного автомата, а те, у кого нет достаточного количества ничем не занятого времени отдают свою любовь онлайн-играм. Отныне для того, чтобы поиграть в захватывающую игру совершенно не нужно отправляться в игровой клуб на противоположном конце мегаполиса и тратить свои заработанные тяжким трудом деньги. azart-online.net осуществляет свою деятельность для тех, кто ценит время и средства, но все так же хочет волнительных ощущений от игры. Здесь вы сможете отыскать максимально популярные на сегодня онлайн-игры, от наивных и «детских» до вполне серьезных партий, например, в покер. Добро пожаловать на наш сайт онлайн-игр!

[url=http://azart-online.net/slots/megajack.html]mega jack игровые автоматы[/url]
[url=http://azart-online.net/igrovye-avtomaty-na-dengi.html]онлайн игры с выводом денег[/url]