2017-03-06

ТоС БА МОНГОЛ УЛСАД НОГООН САНХҮҮЖИЛТИЙН “УСАЛГААНЫ СИСТЕМ”-ИЙГ БАЙГУУЛАХ БОЛОМЖ

Лондонд бүртгэлтэй дэлхийн томоохонд орох банк санхүүгийн нэгдэл, алдарт HSBC зөвхөн зээл олгосныхоо төлөө 2012 онд асуудалд орж, санхүү болон нэр хүндийн том хохирол амсжээ[1]. HSBC банк Малайзын Саравак мужид мод бэлтгэлийн нэгэн харилцагчдаа сайн судлалгүй, өөрсдийн тунхагласан бодлогоо мөрдөлгүй, байгаль орчин, нийгмийн үр дагаврыг тооцолгүй 100 сая фунт стерлингийн зээл олгож, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь ийм хохиролд хүргэсэн байна. Тэр харилцагч компани нь хууль бусаар асар их мод хяргасан төдийгүй авлигаар дөрөөлж бизнесээ урагшлуулж байсан нь нотлогдож. Харин энэ бүхнийг дэмжиж зээл олгосон, нийгэмд асар их хохирол учруулсан хэрэгтний нэг нь HSBC банк болж таарч, маш хүнд байдалд оржээ. HSBC банктай холбоотой энэ үйл баримт нь банк санхүүгийнхний хэдэн зуун жилийн уламжлалтай зөвхөн ашиг харж зээл олгодог ажиллагаа өнөө үед таарахгүй болсны дохио болсон юм.
Монгол Улсад одоогоор ийм ил тод асуудал үүсээгүй ч үүнтэй төсөөтэй тохиолдол цөөнгүй бий. 

2016-06-10

Хөгжилгүй улс гэж байдаг, харин улсгүй хөгжил гэж байдаггүй

"Founding fathers" буюу улс үндэстнийг үндэслэгч гэж улсын яс модыг зангидсан хvмvvcийг хэлдэг болохоос дээр нь ээлжлэн булаалдан сандаалах ноед, дарга нарыг хэлдэггvй. Өнөөдрийн Монгол Улс хуучин суурин дээр тогтсон яс модгvй амбаартай ижил болсон байна.

Чингис хаан бол Монгол Улсыг үндэслэгч (founding father) мөн. Гэхдээ тэр Монгол Улс гүрэн 500 жил мандан бадарч, 1755 онд Зvvнгараар үндсэн эрч, агуулга нь шувтарсан. Тэрнээс хойш бол Монгол Улсын яс модыг Монгол хүн бvтээгээгvй юм. Тийм учраас л бид одоо өөрсдөө шинэ Монголыг бvтээх, шинэ Монголын яс модыг зангидах шаардлага зайлшгvй. Ингэж чадахгүй, хэлбэрийг хуулж байгаа учраас жишээ нь ардчилал нь дүр эсгэсэн болж хувирч байгаа юм. Энд ойлгомжгvй зүйл огт байхгvй, харин мэдэхгүй, мэдэхгүйгээ мэдэхгүй, аж ахуйн ажилтай, мөнгө тарааж санал авахтай хольж хутгадаг зовлон байна..

Тийм учраас хэн байх нь хамаагүй, хэдтэй байх нь хамаагүй, хамгийн гол нь шинэ Монгол Улсыг бүтээх шинэ мэдлэг, шинэ vзэл санаа амин хэрэгтэй байгаа юм. Үүнгүйгээр жижиг ч том ч асуудал шийдэгдэхгүй, хүндрээд, зузаараад л байна!


2016-05-17

Хөгжлийн гарц ба улс төрийн нам

Залуу хүн байлаа ч, шинэ нам байлаа ч хөгжлийн шинэ үзэл санаагүй, өмнөх үеийн ихэнхи улс төрчдийн ёс зүйгүй, зарчимгүй, бузар булайг өвлөсөн бол бидний зовлон бүр зузаарна. Төрөө цэвэрлэж шинэ мэдлэг, үзэл, өнгө оруулахгүй бол Монголын ирээдүй бүрхэг...
2016 оны 3 сарын 17-ны өдрийн бичлэг (ХҮН намын маргаан ид өрнөж байсан, Улсын Дээд Шүүхэд орохын өмнөх өдөр).


2016-02-22

Б.Найдалаа: Бид зорилгоосоо цөөн хэдхэн увайгүй “Түгжил”-үүдээс болж буцахгүй

Сэхээтний нам гэдэг имижтэйгээр олны анхаарлын төвд богино гэж болохоор хугацаанд орж амжсан ХҮН гэнэт бужигнаад явчихлаа. Шалтгаан нь намын шинэхэн дарга С. Ганбаатарын цагаан сарын өмнө хийсэн нам доторх халаа сэлгээнээс болсон нь тодорхой болов. Энэ талаар ХҮН-ын дэд дарга, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал асан Б.Найдалаатай ярилцлаа.

-ХҮН-ын удирдах бүтцэд өөрчлөлт хийсэн нь маргаан дагуулж, улмаар танай намыг хоёр хуваагдсан мэт харагдуулж эхэллээ гэж үзэх хэсэг байна?


2016-02-07

Б.Найдалаа: Шударга зарчмаа бодвол хотын мандатыг нэмэх л ёстой

- Юуны өмнө ХҮН-ын дэд даргаар сонгогдсонд тань баяр хүргэе.
- Баярлалаа.
- Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн жилээс улам идэвхитэй ажиллаж эхэлсэн. Түүнийг дагаад энэ нам хэний
захиалгаар бий болов, хэн гэдэг хүн ард нь байгаа вэ гэхчилэн олон албан бус яриа гарч
байсан. Энэ бүхэнд хариулт өгч болох уу?
- ХҮН анх 2011 онд албан ёсоор байгуулагдсан гэдгийг хэлье. Түүний дараа 2013 оноос

ТоС форум 2015 амжилттай боллоо

Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС) форум өнгөрсөн долооногт Туушин зочид буудалд боллоо. 
Монгол Улсад байнга л нэг форум, хурал сүржин зохион байгуулагдаж байдаг. Гэхдээ гурав дах удаагаа болж буй ТоС форум бол бусдаас онцгой нэгэн чанартай.
ТоС форумаар хавийн асуудлыг хамж шимж, болохгүй бүтэхгүйг шүүмжилж, эсвэл
ирээдүй цагийн хоосон шийдэл ярьдаггүй. Үргэлж яг хийснээ, хийх гэж байгаа бодитой ажил алхамаа л ярилцаж, ажил хэргийн эхлэл уулзалт байдаг юм.