2010-12-23

Улс төрж

Бид бүгд одоо нийтээрээ аль болох "улс төржих" ёстой гэсэн нэг тийм бодол үнэмшил сүүлийн үед төрөх боллоо. Энэ одоо нөгөө "улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно" гэсэн үгийн ёрлол уу, миний солиорол уу...мэдэхгүй. Гэхдээ улс төржинө гэдгийг нийтээр тогтсон ойлголтоос арай өөрөөр тайлбарлах гээд байгаа юм шүү. Түрүүн Жаг ба Амараагийн хэлцээд байсан хүн амын тооллогын болхи систем (Tsahimurtuu сүлжээнд хэлэлцсэн..) бий болох орон зай яагаад үүсч байгааг, тэрийг яаж нөхөх вэ, дээр нь яаж энэ улс төр, нийгмийн менежментийг хурдан цэвэршүүлж, сайжруулах вэ гэдгийн нэг хариу энд байгаа мэт санагдаад байна. Энэ бол судалгаа шинжилгээн дээр суурилсан шинжлэх ухаанч гаргалгаа биш, зүгээр л энэ нийгэм дотор амьдарч байгаа жирийн нэг нөхрийн "толгойд харвасан" хувийн ажиглалт, таамаг гэдгийг андууд болгоож өршөөнө бизээ.

Бирдийг устгах "МАХН"-ын тунхаг уриаг үзээд бичив

Бирдийг илрүүлсэн, устгахыг уриалсан тунхагийг эндээс үзлээ:
http://www.orloo.info/readfull/politics/6100-2010-12-21-05-18-53

Надад бол энэ бирд гэсэн сүртэй нэртэй зүйл сонирхолтой санагдсангүй...Харин ч өөрсдийгөө илчлээд, дээр нь олон түмний толгойг эргүүлж, хий хоосон бужигнуулж улс төрийн ашиг хонжоо хайж байга нэг хоосон өгөөш л гэж итгэлтэй бодож байна. Бид иймэрхүү зүйлд хууртахаараа л нэг болсон. Дунд нь нэг л үнэн байгаа, тэр бол бидний байгаа бодит байдал. Бидэнд болохгүй зүйл зөндөө л байна, авлига байна, асуудал байна, дурьдаад байгаа юмнууд байна... Гэтэл тэрийг үе үе сүржигнүүлээд популист нэр өгөөд хэвлэл мэдээллийн зэвсгээр дамжуулан ард түмнийг хуйлруулан, талцуулаад анхаарлыг нь сарниулж, өөрсдөө нэг нүүдэл хийх гэсэн хуучирсан арга барил л байна.

2010-12-16

20-р зууны Монголын түүх бол гайхамшиг.

13-р зуун дэлхийн хувьд Монголын зуун байлаа. Алс холын 13-р зуун гэж сатааралгүй саяхан улиран одсон 20-р зууныг эргээд нэг хараарай, бидний хувьд бас л Монголын зуун байжээ...

...Дээр үед, саяхан даа, бидний аав ээжийг бага байх үед монголчууд бүгд толгой дараалан ядуу байсан гэдэг. Өвөө эмээгийн үед бол бүр ярих юм байхгүй, туйлын ядуу дээрээ өвчтэй, төр засаг нь хариас хамаатай, сул дорой, ямар сайндаа л гадны юм үзэж нүд тайлсан шинжээчид "мөхөж буй үндэстэн" гэж итгэлтэй дүгнэж байхав.

2010-11-30

Чонон сүлд

Хятадын зохиолч Жиан Рун-ны "Чонон сүлд" романыг амтархан уншлаа...

Амтархан гэдэг нь үнэндээ уран зохиолын уран аялгуу яруу сайханд биш бичсэн агуулгын утга учирт юм. Энэ зохиолын үйл явдал, өрнөл, бичлэг нь тийм ч сүртэй, сонирхолтой, уран яруу санагдсангүй. Харин агуулга дахь үйл явдал, өрнөл, илэрхийлж буй санаа, философи нь яг бидний тухай өгүүлсэн тул олон зүйлийг бодогдуулж, өөр "ямар шинэ мэдлэг, философийн санаа нэмэх бол" гэсэн хүлээлт номыг уншиж дуустал сонирхлыг минь татсаар байлаа.

2010-10-25

Балет үзээд төрсөн бодол

Дарам анд болон MyClub-ийн залуусын урилгаар "Giselle" балетыг үзлээ...
Балет үзэх, эргэн тойрны үзэгчдийг харах, үзвэр хүлээх хооронд элдэв янзын бодол төрж байна.....Манай Сонгодог урлагийн театр бол үнэхээр "хөөрхөн" театр юм аа, ур хийц, хэмжээ дамжаа яг таарсан, хэний ч өмнө нүүр улайхааргүй (дэлхийн 200 гаруй улсаас ердөө 40 гаруй нь л сонгодог урлагийн театр-тай гэдэг..). Өмнөх үеэс уламжилж авсан тодорхой түвшинд хүрсэн сонгодог урлагийн хуримтлагдсан ур чадвар, театрын зохион байгуулалт, соёл, туршлага байна. Иймээс тоглолт ч сайхан болж байна аа, өөлөх юм алга, тэр тусмаа над шиг урлагийн боловсрол багатай хүнд бүр ч өөнтөглөх юм алга.

2010-04-20

Монголын санхүүгийн системийн талаар имэйл

Хөрөнгийн бирж, хувьцаа, мөнгө босгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Оюу толгой, Таван толгой, эрдэнийн хувь... гэх мэт сэдэв маш түгээмэл болжээ. Саяхан нэгэн майл лист дотор өрнөсөн монголын санхүүгийн зах зээлийн хөгжлийн талаарх хэлэлцүүлэг дунд шидэж байсан нэг имэйлийг энд орууллаа..

Одоогийн манайд тогтоод байгаа санхүүгийн тогтолцоо бол бусад асуудлын л адил яг л бидний, манай нийгмийн одоо байгаа байдал, потенциал хязгаар, тусгал болж таарч байгаа юм. Манайх шиг улсад бидний жишиж, тэмүүлж, төсөөлж байгаа шиг санхүүгийн систем, хөрөнгийн бирж яг тэр загвараар хөгжих боломж маш бага, ер нь бараг боломжгүй. Банк голлосон санхүүгийн системийг тойрсон хууль эрхзүйн орчин одоо болтол бүрэн хангалтгүй, дээр нь, хамгийн гол нь тэр хуулийг дагаж мөрдөх, араас нь мөшгиж мөрдүүлэх субъектуудын болон нийтийн хариуцлага, ёс зүй, ажлын соёл бүрэн хангалттай биш байгаа тул нийгэмд итгэлцэл бүрэлдэхгүй байна.